ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

179

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 

 НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 7 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажилласан. Тайлант хугацаанд аймгийн Засаг даргад хандаж тусламж хүссэн 3, орон гэр хүссэн 1, гомдол гаргасан 1 өргөдөл хүлээн авч, шийдвэрлэх шатандаа байна. Засаг даргын Тамгын газрын даргад хандаж гаргасан 3 өргөдлийг 100% шийдвэрлэсэн байна.

Монголын Эрүүл хотуудын сүлжээний шугамаар Тайваны Чен Кунгийн үндэсний их сургуулийн профессор Хенг болон түүний туслах багш, бакалаврын болон магистрын оюутнуудаас бүрдсэн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын баг Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 9, 10 дугаарын байрны хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахаар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймагт хүрэлцэж ирж, 28-ны өдөр аймгийн удирдлагуудтай уулзсан. Тайвань улсын Профессор Хенг нь тоглоомын талбайн тоглоом нь хүүхдийн өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлдөг болох талаар өөрийн судалгааг хийсэн бөгөөд судалгааны ажил дээрээ үндэслэн эко болон дахин боловсруулах бүтээгдэхүүнээр тоглоомын талбай барих төслийг санаачлан Тайваньд хэрэгжүүлж, улмаар гадаад улс орнуудад төсөл хэрэгжүүлэхээр ийнхүү Говьсүмбэр аймагт хүрэлцэн ирээд байна.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2019 оны 08 дугаар сарын Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 3 530 715.8  мянган төгрөг төвлөрүүлэхээс 4 710 937.5  төгрөг төвлөрүүлж  133.4 хувьтай байна.

2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар татвар төлөгчөөр бүртгэлтэй ХК 1, ХХК 292, ББН 5, ЗБН 10, Хоршоо 27, ОНӨҮГ 6, Салбар 68, Хадгаламж зээлийн хоршоо 1, Төсөвт байгууллага 57, Төрийн бус байгууллага 89, Шашны байгууллага 5, Сан 9, Олон нийтийн байгууллага 15, нийт хуулийн этгээд 585 байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын 4668.2 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 4900.2 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгийн 570.0 сая төгрөгийн зарцуулалтын эрх төсвийн хуваарийн дагуу бүрэн нээгдэж төрийн сангийн гүйлгээ хэвийн явагдаж байна.

Статистикийн чиглэлээр: 2019 оны 07 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг бэлтгэж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 50, цахимаар 137 хэрэглэгчид хүргүүлсэн.

Санхүүгийн хяналт аудитын чиглэлээр:

Төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын  06 дугаар сарын сарын шилэн дансны мэдээллийг шалгахад 17 байгууллага хангалтгүй, 65 байгууллага хангалттай үнэлгээ авсан байна.

Сүмбэр сумын 1,5 дугаар цэцэрлэг болон 5 дугаар сургуулийн 2017, 2018 оны санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар нийт 79 910,0 мян төгрөгийн зөрчил илрүүлсэн. Үүнд: 1 дүгээр цэцэрлэгт хийсэн хяналт шалгалтаар 6 822,1 мян төгрөгийн зөрчил илрүүлж, 4 790,2 мян төгрөгийг холбогдох  албан хаагчаар нөхөн төлүүлж орон нутгийн орлого болгуулахаар, 100,0 мян төгрөгийг холбогдох албан хаагчдад буцаан олгуулахаар, нийт 4 890,2 мян төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон.

Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт хийсэн хяналт шалгалтаар 10 815,1  мян төгрөгийн зөрчил илрүүлсэн бөгөөд холбогдох албан тушаалтнаар нөхөн төлүүлсэн баримтыг шалгалтанд хамруулаагүй. Иймд  2017 хувийн хэрэгцээнд зарцуулсан 4 313,7 мян төгрөгийг нөхөн төлөх төлбөрийн акт тогтоосон.

Сүмбэр сумын 5 дугаар сургуульд хийсэн хяналт шалгалтаар 62 272,8 мян төгрөгийн зөрчил илрүүлж, 5 276,4 мян төгрөгийг холбогдох  албан хаагчдаар нөхөн төлүүлж орон нутгийн орлого болгуулахаар, 205,0 мян төгрөгийг холбогдох албан хаагчдаар нөхөн төлүүлж татварт тушаалгахаар, 46  667,9 мян төгрөгийг үндсэн хөрөнгийг данс бүртгэлд тусгуулахаар 903,7 мян төгрөгийн махны дутагдлыг холбогдох эздээр нь төлүүлэх хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон:Тэтгэвэр

Төрөл 2018.08.24 2019.08.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1592 3478236,5 1703 4421646,1 111
2 Хөгжлийн бэрхшээлтэй 310 475320,8 331 648609,1 21
3 Тэжээгчээ алдсан 121 208452,1 113 234762,6 8
4 Үйлдвэрийн осол 52 140650,2 51 206838,3 1
  Нийт дүн 2075 4302659,6 2198 5511856,1 141

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2018.08.24 2019.08.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 942 89652,1 1034 123855,7
2 ЖБА тэтгэмж 246 319045,5 251 372605,2
3 Оршуулга 48 48000,0 41 42606,0
4 ҮОМШӨ-ХЧТА 32 33951,7 10 4226,3
5 Ажилгүйдэл 106 162852,0 132 239064,7
  Нийт дүн 1374 653501,3 1468 782357,9

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2018.08.24 2019.08.24
Шинээр 149 172
Мөнгө тушаасан 557 661
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 112352,1 138652,1

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Эрх зүйн сургалт сурталчилгааны чиглэлээр:

2019 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар Сүмбэр сумын 2000 иргэнд мессежээр мэдээлэл хүргэсэн.

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хуулийн цаг нэвтрүүлгийг хуваарийн дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын хууль тогтоомжуудын өөрчлөлтийн талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлтэй хорих 425 дугаар анги “Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл” зэрэг сэдвээр мэдээлэл бэлтгэн орон нутгийн Залуус телевизээр иргэдэд хүргэсэн.

Архивын ажлын  чиглэлээр:

Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 2 хөмрөгийн 1979-1984 оны 16 хадгаламжийн нэгжийн 2381 хуудас баримтыг цахимжууллаа. Архивын баримтаас 7 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн байна.

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -23
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон   -20
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 40
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 10
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -2
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -32
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -11
  • Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:
  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 2
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 28
  • Гэрээний бүртгэл –  39
  • Барьцааны гэрээний бүртгэл – 220
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -2

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 3
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -2

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -54
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар    -3
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар-185

Нийт 677 иргэнд төрийн үйлчилгээг хүргэсэн байна.

 Цагдаагийн хэлтэс нь:

2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй 174, зөрчлийн шинжтэй 345, нийт 519 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 41 буюу 19.1 хувиар буурч, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 21 буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд тайлант сард 136 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35-аар буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг /хэргийн ангиллаар/

Гэмт хэргийн ангиллаар хэргийн өсөлт, бууралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Хүнд гэмт хэрэг 21 бүртгэгдсэн нь 6 –аар буюу 22.2 хувиар буурсан
  • Хөнгөн гэмт хэрэг 115 бүртгэгдсэн нь 29-өөр буюу 20.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн илрүүлэлт

2019 оны эхний 8 сарын байдлаар хэрэг бүртгэлд /эзэн холбогдогч нь тогтоогдоогүй/ 98 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14-өөр буюу 12.5 хувиар  буурч, үүнээс 41 хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээдийг олж илрүүлсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 9.1 хувь буурсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Зам тээврийн  осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутийн замын хөдөлгөөний соёл” Яараад яахав дээ, “Улсын дугаар-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт хүүхдийг зөв тээвэрлэн авч явах талаар ухуулга сурталчилгаа хийсэн.

Орон нутгийн “Залуус” телевиз, fm 88.8 сувагтай хамтран “Орон нутийн зам хөдөлгөөний соёл” Яараад яахав дээ, “Улсын дугаар-2019” урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурдаа тохируулан хамгаалах бүс хэрэглэж хэвших, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байх талаар ярилцлага 1 удаа, байнгын постоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч нарт цаг агаарын байдал замын нөхцөл байдлын талаар мэдээлэл 5 удаа, сэрэмжлүүлэг 10-20 минутын давтамжтайгаар 18 удаа  мэдээ мэдээлэл хийсэнн.

Аймгийн Прокурорын байгууллагатай хамтран “Нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон, Яараад яахав дээ аяны хүрээнд 1570 хүнд мэдээлэл, сурталчилгаа хийж, 200ш гарын авлага, тараах материал тараасан.

Аймгийн хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хил залгаа сумдаас тарвага болон түүхий эд, мах, тулам оруулахгүй байх, худалдан  борлуулахад хяналт тавих зорилгоор “Тарвага-хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд явуулын пост гарган 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа ба тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг 250 ширхэгийг хэвлүүлэн иргэдэд хүргэсэн.

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг  баар, ресторан,  зочид буудал болон Уул уурхай-Хайлуур жонш, Төмрийн хүдэр зэрэг худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд нэгдсэн шалгалтыг 2019 оны 08 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран шалгалт зохион байгуулсан. Шалгалтыг 8 аж ахуй нэгж байгууллагад зохион байгуулсан бөгөөд зөрчил дутагдал илрээгүй.

Шүүхийн шинжилгээний алба нь:

Хэргийн газрын үзлэгт 9 удаа оролцсоноос хүний амь нас хохирсон хэргийн 1, зам тээврийн ослын 4, бусад хэргийн газрын үзлэгт 4 удаа оролцож, хэргийн газраас гарын мөр 1, тээврийн хэрэгслийн мөр 4, бусад ул мөрийг бэхжүүлж, эд мөрийн баримтыг хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 245 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсаргасан.

Тайлант хугацаанд хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 18 удаа хийж дүгнэлт гаргасан. Мөн 1 цогцосны задлан шинжилгээнд оролцсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги нь:

Суллагдах хугацаа дөхсөн 25 хоригдолд нийгэмшүүлэх тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-иар сургалт зохион байгуулсан.

Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран хоригдлыг бичиг баримтжуулах буюу иргэний үнэмлэх шинээр болон дахин олгох, иргэний үнэмлэхний хугацаа /25-45 насны / сунгах зэрэг зөрчилтэй 3 хоригдлыг бичиг баримтжуулсан.

Шүүхээс шинээр 51 гүйцэтгэх хуудасны 904299.1 мянган төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ.

Тайлант сард төлбөрийн 3 гүйцэтгэх баримт бичгийн 7500.0 мян төгрөгийг бодитой биелүүлж гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 20.1 хувьтай байна.

Мэргэжлийн хяналтын газар нь:

Төлөвлөгөөт шалгалт 4 /барилгын хяналтаар-2, хүнсний хяналтаар-1/, урьдчилан сэргийлэх хяналт 30 объектод тус тус хийснээс улсын байцаагчийн акт 2, хугацаатай албан шаардлага 4 байгууллагат, улсын байцаагчийн зөвлөмж 7 байгууллагат хүргүүлсэн.  Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээлэл болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хялбаршуулсан журмаар 1 аж ахуйн нэгж, 8 иргэнд 1700,0 мян төгрөгийн /нэг сая долоон зуун мянга/ торгуулийн арга хэмжээ авч бүрэн барагдуулсан.

Хяналт шалгалт болон хүсэлтээр аж ахуйн нэгж байгууллагат ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүний 3, жимс жимэсгэнэ 3, ааруул 1, хоол 5, хүнсний ногоо 12, айраг 1, будаа 1, нийт 26 сорьцонд 104 үзүүлэлтээр химийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц илрээгүй. Химийн лаборатори нь 12 төрлийн хүнсний бүтээгдэхүүнд 78000 төгрөгийн төлбөргүй, 159000 төгрөгийн төлбөртэй шинжилгээ хийсэн.

Онцгой байдлын газар нь:

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг хангах шалгалтын хүрээнд авто үйлчилгээний газруудад 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад авто засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуй нэгж байгууллагад хийсэн. Шалгалтаар давхардсан тоогоор гал түймэр гарч болзошгүй 85 зөрчил илрүүлж, шалгалт хийх явцад болон газар дээр нь 18 зөрчлийг арилгуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 4, мэдэгдэл 4, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг тус тус холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, эрх бүхий албан тушаалтнуудад байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж ажиллаж байх талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажилласан.

Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн бие бүрэлдэхүүн, Гал түймрийн улсын хяналтын байцаагчтай хамтран Сүмбэр сумын гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Үзлэгээр 117 айл өрхийг шалгаж, нийт 28 зөрчил илрүүлж, 13 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 15 зөрчлийг эргэн шалгах хугацаатай үүрэг чиглэл өгч, 268 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэж сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг  тарааж ажиллав.

Аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр 3 байгууллагад ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гарган 37,500 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүлсэн.

Аймгийн хэмжээнд гамшиг ослын дуудлагагүй, гал түймрийн дуудлага 2 гарсан. Уг дуудлагаар 104 км-т 209 литр шатахуун зарцуулж 17,5 тн ус хэрэглэсэн. Иргэний 67 сая төгрөгийн эд хөрөнгө гал түймэрт өртөж шатсан байна.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Соёл, урлагийн чиглэлээр:

2019 оны 8 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт зохион байгуулагдаж, 206 багш, ажилчдыг хамруулсан.

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад дутагдалтай байгаа багшийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Шалгалтад 28 багш оролцож, 20 багшийг шалгаруулж ажлын байраар хангасан.

2019-2020 онд  шинээр цэцэрлэгт элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг 2018 оны 08 дугаар сарын 23-нд бүртгэсэн бөгөөд 2-5 насны 292  хүүхэд шинээр бүртгүүлсэн байна.

Соёл урлагийн чиглэлээр:

 “Боржигин-2019” соёлын биет бус өвийн их наадмыг 2019 оны 07 дугаар сарын  27-28 -ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус наадамд Боржигин сэцэн вангийн хошуунд харьяалагдаж байсан 5 аймгийн 12 сумын 280 гаруй өвлөн уламжлагч, ардын авьяастан, гар урчууд оролцсон. Мөн Боржигины соёлын биет болон биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчдын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн авьяас билиг, арга барилыг сурталчилах зорилгоор Монголын үндэсний телевизийн Соёлын өвийн редакцитай хамтран ажилласан. Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2018 оны 8 сар 2019 оны 8 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 319 284
Гэрийн төрөлт 0 1
Амьд төрсөн хүүхэд 318 285
Амьгүй төрөлт 1 3
Нас баралт 38 32
Эмнэлгийн нас баралт 6 7
Хоног болоогүй нас баралт 2 3
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 4
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 3403 3148
Амбулаторийн үзлэг 72897 55020
Халдварт өвчин 165 110

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нараар ахлуулсан баг манай орон нутагт ажиллалаа. Тус багийг аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, хүлээн авч уулзан аймгийн нийгэм, эдийн засгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж мэдээлэл солилцсон байна.

2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн орон нутагт ажилласан. Дэд сайд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын явцтай танилцаж үүрэг чиглэл өгсөн \Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу 8.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажлыг “Тэргүүн чансаа ХХК” гүйцэтгэж байна\. Мөн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээнд нэн шаардлагатай авто машиныг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хүлээлгэн өглөө.

Биеийн тамир, спортын чиглэлээр:  

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн ЦЭДЭНСОДНОМ агсны нэрэмжит волейболын “СУПЕР-8” идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 08 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тэмцээнд 6 аймаг, 1 дүүргийн эмэгтэй 7, эрэгтэй 6, нийт 13 багийн 160 гаруй тамирчид оролцсон.

08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Хэнтий Аймгийн Галшар суманд зохион байгуулагдсан Монгол Улсын аварга Ж.Дугар агсны нэрэмжит “ЗҮҮН БҮС 2019” шатрын тэмцээнд аймгаас 12 тамирчин оролцож 1 хүрэл медал, 3 тамирчин шагналт 4 дүгээр байранд шалгарсан.

Тайланд улсын Банкгок хотноо зохион байгуулагдсан Зүүн азийн 4 дэх удаагийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд ГОВЬСҮМБЭР аймгийн СҮМБЭР сумын 5 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч Мөнхпүрэвийн МАРГАД амжилттай оролцож 8 хүртэлх насны охидын ангилалын Стандарт төрөлд алт, Рапид төрөлд алт, Блиц төрөлд ганцаарчилсан дүнгээр мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль хүртлээ. Мөн дээрх амжилтаараа Олон улсын шатрын холбооны дэд мастер цолны болзол хангаад байна.

Монголын хөл бөмбөгийн холбооны 2019 оны улсын аварга шалгаруулах 21 аймгийн “Үндэсний цом-2019” тэмцээн 2019 оны 08 дугаар сарын 04-13-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд манай аймгийн 16 тамирчин оролцож шагналт 4 дүгээр байрт шалгарсан.

 Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр:  

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдах 15-34 насны 11 бүлгийн 25 залуучуудад “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран 5 хоногийн сургалт зохион байгуулсан.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малжуулах арга хэмжээнд хамрагдах 20 өрхийн хүсэлтийг хүлээн авч төслийг сонгон шалгаруулан 49000,0 мян төгрөгийн мал худалдан авах дэмжлэг олгохоор шийдвэрлэж, мал худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

 “Хүнсний цахим эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах” гэрээний хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Мэргэжлийн хяналтрын газартай хамтран хяналт шалгалт хийсэн. Хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч хугацаа дууссан 164.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнд акт үйлдэн хураан авсан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй 106 өрхийн хөдөлмөрийн насны 232 гишүүн байдаг бөгөөд үүнээс 69 иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд, 48 иргэнийг өдөрлөгт, 8 иргэнийг аж ахуй эрхлэх сургалтанд, 34 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтанд, 3 иргэнийг оёдлын сургалтанд, 15 иргэнийг нийтийг хамарсан ажилд тус тус хамруулсан бөгөөд нийт иргэдийн 52%-ийг хамруулсан байна. Нийтийг хамарсан ажилд хамрагдсан 15 иргэнийг түр ажлын байранд зуучилж, 3675.0 мян төгрөгийн цалин хөлсийг олгосноор иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмж нэмэгдсэнтэй холбоотой нийт 45 иргэний хувийн хэргийн баяжилтыг хийж, санхүүжилтийг 2019 оны 07 дугаар сараас эхлэн олгоод байна.

“Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэн сонгуульд тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлэх, сонсголгүй иргэдэд дохионы хэлээр сонгогчийн боловсрол олгох сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, сургалтанд сонсголын бэрхшээлтэй 21 иргэн хамрагдлаа.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал, аж ахуйн чиглэлээр:

2019 оны тариалалтын эцсийн мэдээгээр аймгийн хэмжээнд 17.6 га-д төмс, 17.7 га-д хүнсний ногоо, 12 га-д тэжээлийн ургамал, 0.004 га-д жимс, жимсгэнэ тариалсан одоогийн байдлаар ил талбайн ургац хураалт эхлээгүй бөгөөд өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг хүлэмжийн нарийн ногоо Шивээговийн 1, Сүмбэр сумын 3 цэгээс нийлүүлж байна.

Хоршоодын нийгмийн хариуцлагыг идэвхижүүлэх, хоршооны хууль эрх зүйн орчин, төрийн бодлогыг сурталчлах хоршооны үйл ажиллагааг чадавхижуулах хамтын ажиллагаа, хоршооны талаарх гишүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготойгоор аймгийн Хоршоологчдын зөвлөгөөнийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Зөвлөгөөнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 7 хоршооны 25 иргэн оролцож, цаашид хамтарч ажиллах ажлын санал, төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний

бараа бүтээгдэхүүний 08 дугаар сарын үнийн мэдээ

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ /төг/ Доод үнэ /төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 10000 8000 +1000
Цул 13000 12000 +1250
2 Хонины мах Ястай 7500 6500 +1500
Цул 11000 10000  
3 Адууны мах Ястай 8000 5000 +500
Цул 9500 9000 -500
4 Ямааны мах Ястай 7000 6000 +250
Цул 9000 8500 -750
5 Тахианы мах Гуя 8500 8500 +250
Мөч 9200 8500  
6 Лууван Монгол 2000 1500 +300
Хятад      
7 Төмс Монгол 1100 700 +200
Хятад      
8 Байцаа Монгол 1500 1200 -300
Хятад    
9 Чинжүү Монгол    
Хятад 7000 6800  
10 Манжин Монгол 1400 1200  
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 1600 -100
Хятад 1600 1200 +300
12 Улаан лооль Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 3500 3000 -2750
14 Элсэн чихэр   2100 1800
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2500 2000 -100
Шар слава 1кг 3100 2900
Гурвалжин слава 1 кг 3800 2200
16 Сүү Задгай 1500 1400 +150
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой      
Сүү ХК 1л 3.2% тослогтой 3000 2950 +300
17 Тараг Задгай 2500 2000 +900
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 4800 3800 +400
18 Талх Чойр /Шивээ/ 1200 800
19 Өндөг ОХУ 450 300 -5
Монгол 400 250 -15
20 Алтан тариан гурил Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080 +
Задгай 2-р зэрэг 1000 950
Савлагдсан д/дээд 1650 1600
Савлагдсан дээд 1650 1600
Савлагдсан 1-р зэрэг 1300 1200
Савлагдсан 2-р зэрэг 1500 1450
21 Ургамлынтос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 1000 900

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны чиглэлээр:

Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 25 жилийн ой, Боржигин-2019 наадмын үеэр “Цэвэрхэн наадацгаая” аяны уриалга болон иргэдийг зөв боловсон бие засах хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх санамжийг нийтийн бие засах газрууд болон иргэд ихээр цугларах газрууд, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 200 гаруй цэгт байршууллаа. Мөн баяр наадмын өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбатын санаачлан хэрэгжүүлж буй “Хандлагаа өөрчилье”, “Цэвэрхэн наадацгаая” арга хэмжээний хүрээнд “Нэг уут хог, Нэг сугалаа” арга хэмжээг зохион байгуулж, 12 тонн хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлсэн.

Аймгийн төвийн ногоон байгууламж болон мод үржүүлгийн газрын ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар худаг гаргах ажлын гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан.

Тээвэр, авто замын талаар:

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 8 дугаар сарын 20-ны байдлаар 595, өссөн дүнгээр 1056 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хооронд 1221 иргэн, сум хооронд 265 иргэн зорчиж, 105 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар:

Бадрах 70 Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Найрамдал хотхоны нийтийн эзэмшлийн орон сууцны зоорийн давхар болон дээвэрт үзлэг хийж, удирдлагуудад танилцуулсан.

Баянтал, Сүмбэр, Шивээговь сумдын газрын даамлууд 2019 оны 08 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд бэлчээрийн фото мониторингийн ажлаар 42 цэгт хээрийн судалгааны ажил хийсэн.

Худалдан авах ажиллагааны талаар:

2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 68 төсөл арга, хэмжээний үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахаас 65 үнэлгээний хорооны захирамжийг гаргуулан биелэлтийг ханган ажиллаж байна. Тендер шалгаруулалтыг зохион байгуулсан 61, зарлагдаагүй 2, ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолт захиалагчаас батлагдаж ирээгүй 4 ажил байна. Гүйцэтгэл 93.8 хувьтай байна.

Орон нутгийн өмчийн талаар:

2019 оны 08 дугаар сарын байдлаар түрээсийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг дүгнэхэд 45.0 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрөхөөс 29.3 сая төгрөгийн орлоготой буюу 65 хувийн биелэлттэй байна. Орлого дутуу төвлөрүүлсэн дараах байгууллагуудад дутуу төлбөрийг 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлүүлэх тухай албан тоот хүргүүлээд байна.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Баянтал сум:

Хүүхэд багачуудын зуны амралтанд зориулж “Үлгэрийн цаг” сэдэвт үйл ажиллагаа болон Морин хуур, Бүжгийн сургалтуудыг тогтмол хичээллүүлж байгаа бөгөөд давхардсан тоогоор 72 хүүхэд хамрагдсан байна.

Сумын Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж байгаа бөгөөд 08 дугаар сард 164 иргэнд үзлэг хийсэн. Үүнээс: урьдчилан сэргийлэх үзлэг 20, амбулаторийн үзлэг  97, идэвхитэй хяналт 11, гэрийн                     эргэлт 36, алсын дуудлага 9, ойрын дуудлагаар 11, хэвтэн эмчлүүлсэн 6 иргэн тус тус үйлчлүүлсэн байна.

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 90 малчин өрхийн 1861 үхэр, 40000 хонь , 28918 ямаа, нийт 70779 толгой малыг хамруулсан. Мөн  дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 1322 хонь, 1645 ямаа, нийт 2967 толгой малыг тус тус хамруулсан.

Аймгийн мал эмнэлгийн газраас шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж 27 малчин өрхийн 10274 хонь, 7001  ямаа буюу нийт 17275 толгой малыг хамруулсан бөгөөд ажлын явц 82.2 хувьтай байна.

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутагт “Адуучин 2019” тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд 26 адуучин оролцсон.

Шивээговь сум:

Сумын Засаг даргын 2019 оны А/117 тоот захирамжаар “Сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг томилогдон өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу байгууллагуудаар шалгалт хийж, малчин , мал бүхий иргэдэд өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаврыг хүргүүлэн ажиллаж байна.

Суманд цэвэрлэх байгууламж байгуулах ажлын зураг төсөв боловсруулах ажлын тендер зарлаж “Гидродизайн инноваци” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн.

Сүмбэр старлет” ХХК-тай байгуулсан 14.9 сая төгрөгийн “Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн урсгал засвар”, “ОСО констракшн” ХХК-тай байгуулсан 7.9 сая төгрөгийн “3-р цэцэрлэгийн сантехникийн засвар”-ын гэрээний дагуу тус тус ажлуудыг гүйцэтгүүлж, хүлээж авахад бэлэн болоод байна.

Сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр, “Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан сумын хөгжлийн бэрхшээлтэй 11 хүүхэд, хагас, бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 10 хүүхдэд нийт 635000 төгрөгийн хичээлийн хэрэгсэл, асаргааны бүтээгдэхүүн, тоглоом гардууллаа.

Сүмбэр сум:

Сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн даацыг тогтоох ажлыг зохион байгуулсан. Намрын улиралд хийгдэх вакциныг татан авч мал эмнэлгийн нэгжүүдэд хүргүүлэн вакцинжуулалт хийж байна.

Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны улсын зөвлөгөөн 2019 оны 08 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 12 иргэний хамт  зөвлөгөөнд хамрагдсан. Зөвлөгөөний хүрээнд Төв аймгийн эрдэнэ сумын мах комбинат, бордооны үйлдвэрээр орж үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан.

2019 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Инвэст коп төсөл хөтөлбөрөөс зохион байгуулсан хоршооны “Залуу манлайлагч” сургалт зөвлөгөөнд 11  залуу хоршоологчид

оролцсон.

08 дугаар сарын 01-ний өдөр цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтын дэглэмийг сайжруулах алсын уналтын системд нэвтрүүлэх 7 км газар шилэн кабель татах ажлыг ашиглалтанд хүлээн авсан.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР