ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

7

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар 14 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан ажилласан.

Засаг даргын зөвлөлийн хурлыг 1 удаа зохион байгуулж 4 асуудлыг хэлэлцсэн. Хурлаар аймгийн 2 дугаар улирлын өргөдөл, гомдлын тайланг танилцуулж, 2 иргэний хүсэлтээр гэр олгохоор болж, 5 албан хаагчийг Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнахаар шийдвэрлэсэн.

Аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 2019 оны 2 дугаар улирлын тайланг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. 2019 оны 2 дугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд иргэдээс 7456  өргөдөл, гомдол ирүүлснийг хуулийн хугацаанд нь 7417 өргөдлийг шийдвэрлэж, 5 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэж, шийдвэрлэх шатанд 34  өргөдөл, гомдол, санал, хүсэлт  байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99.5%-тай байна.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 2019 оны 07 дугаар сарын Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 3 160 734.2 мянган төгрөг төвлөрүүлэхээс 2 900 000 төгрөг төвлөрүүлж  91.6 хувьтай байна.

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар татвар төлөгчөөр бүртгэлтэй ХК 1, ХХК 288, ББН 5, ЗБН 10, Хоршоо 27, ОНӨҮГ 6, Салбар 68, Хадгаламж зээлийн хоршоо-1, Төсөвт байгууллага-57, Төрийн бус байгууллага 88, Шашны байгууллага 5, Сан 9, Олон нийтийн байгууллага 15, нийт хуулийн этгээд 580 байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын 4039.6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 4557.8  сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгийн 430.4 сая төгрөгийн зарцуулалтын эрх төсвийн хуваарийн дагуу бүрэн нээгдэж төрийн сангийн гүйлгээ хэвийн явагдаж байна.

Статистикийн чиглэлээр: 2019 оны 06 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг бэлтгэж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 47, цахимаар 152 хэрэглэгчид хүргүүлсэн.

Санхүүгийн хяналт аудитын чиглэлээр:

Төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын  06 дугаар сарын сарын шилэн дансны мэдээллийг шалгахад 17 байгууллага хангалтгүй, 65 байгууллага хангалттай үнэлгээ авч өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 40 хувиар дээшилсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэвэр

 

Төрөл

2018.07.24 2019.07.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1575 3443373.5 1699 4736247.5 124
2 Хөгжлийн бэрхшээлтэй 298 473899.6 321 526236.1 23
3 Тэжээгчээ алдсан 129 213059.2 121 255165.0 8
4 Үйлдвэрийн осол 48 139463.0 51 133063.7 3
Нийт дүн 2050 4269795.3 2192 5650712.3 158

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2018.07.24 2019.07.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 838 82272.3 548 75006.6
2 ЖБА тэтгэмж 216 306336.0 169 267971.3
3 Оршуулга 36 36000.0 36 36000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 26 30489.9 7 2844.5
5 Ажилгүйдэл 89 137391.7 112 234958.7
Нийт дүн 1205 592489.9 872 616781.1

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2018.07.24 2019.07.24
Шинээр 118 109
Мөнгө тушаасан 531 575
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 100549.3 152183.6

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Архивын ажлын  чиглэлээр:

      Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 3 хөмрөгийн 1993-2015 оны 21 хадгаламжийн нэгжийн 2467 хуудас баримтын 1746 заалт бүхий 12306 хүний нэр, 1690 байгууллагын нэр, 3769 газар зүйн нэр, нийт 2231 хуудас баримтыг цахимжууллаа. Архивын баримтаас 11 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн байна.

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -48
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон   -33
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 44
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 4
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 1
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -8
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -17
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -12

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл  – 1
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 18
  • Гэрээний бүртгэл  –  25
  • Барьцааны гэрээний бүртгэл  – 204
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -2

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 3
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -3

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -31
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар-177

Нийт 633 иргэнд төрийн үйлчилгээг хүргэсэн байна.

 Цагдаагийн хэлтэс нь:

Аймгийн хэмжээнд 7 дугаар сард 88 гэмт хэрэг бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 буюу 21.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс:

Хүнд гэмт хэрэг 40 хувиар, хөнгөн гэмт хэрэг 18.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

 “Хуулийн цаг” нэвтрүүлгээр насанд хүрээгүй хүүхдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил болон осол, гэмтэлд өртөх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар 2 удаагийн мэдээлэл бэлтгэн Орон нутгийн “Залуус” телевизээр цацсан.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Улаанбаатар-Чойр чиглэлийн олон улсын чанартай А0101 авто зам дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 8 самбар, 2 модель цагдааг байршуулсан.

Шүүхийн шинжилгээний алба нь:

Хэргийн газрын үзлэгт 19 удаа оролцсоноос хүний амь нас хохирсон хэргийн 1, хулгайн гэмт хэргийн 2, зам тээврийн ослын 4, бусад хэргийн газрын үзлэгт 12 удаа оролцож, хэргийн газраас гарын мөр 2, гутлын мөр 5, тээврийн хэрэгслийн мөр 4, бусад ул мөрийг бэхжүүлж, эд мөрийн баримтыг хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 439 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсаргасан.

Тайлант хугацаанд хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 23 удаа хийж дүгнэлт гаргасан. Мөн 1 цогцосны задлан шинжилгээнд оролцсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги нь:

Суллагдах хугацаа дөхсөн 25 хоригдолд нийгэмшүүлэх тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-иар сургалт зохион байгуулсан.

Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран хоригдлыг бичиг баримтжуулах буюу иргэний үнэмлэх шинээр болон дахин олгох, иргэний үнэмлэхний хугацаа /25-45 насны / сунгах зэрэг зөрчилтэй 3 хоригдлыг бичиг баримтжуулсан.

Шүүхээс шинээр 51 гүйцэтгэх хуудасны 904299.1 мянган төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ.

Тайлант сард төлбөрийн 3 гүйцэтгэх баримт бичгийн 7 500 000 төгрөгийг бодитой биелүүлж гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 20.1 хувьтай байна.

Мэргэжлийн хяналтын газар нь:

Төлөвлөгөөт шалгалт 6 газарт, төлөвлөгөөт бус 4, тандалт судалгаа 4, урьдчилан сэргийлэх хяналт 7 газарт гүйцэтгэж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн акт 3 газарт хүргүүлсэн.

Улсын байцаагч болон Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 3, хүнсний бүтээгдэхүүн 4, хөрс 3, нийт 10 сорьцод 2-9 үзүүлэлтээр хими, нян судлал, хорио цээрийн шинжилгээг гүйцэтгэсэн бөгөөд эерэг сорьц 1 илэрсэн. Иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу нэг Аж ахуйн нэгж, байгууллагад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулиар торгосон. Мөн иргэний гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалт 2 объектод гүйцэтгэж, улсын байцаагчийн дүгнэлт нэгийг үйлдэж, 213.6 мянган төгрөгийн цалинг 1 иргэнд, 1471.3 мянган төгрөгийн ээлжийн амралтын олговрыг 3 хүнд нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт гурвыг тогтоосон

Онцгой байдлын газар нь:

Хувийн хэвшлийн 11 байгууллагад үзлэг, шалгалт хийж  гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг 3 байгууллагад хүргүүлсэн.

Баянтал, Шивээговь сумын гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Үзлэгээр 91 айл өрхийг шалгаж, нийт 36 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 21 зөрчлийг эргэн шалгах хугацаатай үүрэг чиглэл өгч, 244 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэж сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг  тараасан.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Соёл, урлагийн чиглэлээр:

Оросын Холбооны улс болон Монгол улсын төмөр замчдын “Найрамдал” соёлын галт тэрэгний аялан тоглолтыг зохион байгуулсан бөгөөд тоглолтонд 209 төмөр замчин хамрагдсан.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ манай аймагт 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан. Тус арга хэмжээгээр “Эр хүний ноён нуруу”, “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан” сэдвээр илтгэл, лекц зохион байгуулж 250 иргэнийг хамруулсан.

Зүүн Жанжин Чойр хийдийн гэр, байшингийн туурь тоолох, хэмжих, байршил тогтоох хээрийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг зохион байгуулсан. Судалгааны үр дүнд хийдийн 4 цэгийг тогтоон тэмдэгжүүлж, 10 дацан дуган, 272 гэрийн туурь, 281 байшингийн туурь, нийт 553 туурийг тоолсон.

 

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил, оролцоо, эрх хамгааллын чиглэлээр:

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Ураг, удам уламжлалын холбоотой хамтран “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд  Нийтийн номын сан болон Прокурорын  газрын нийт 18 албан хаагч хамрагдсан.

Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “Гэр бүлийн баяр хөөр” сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 20, 29-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтанд 95 эцэг, эх хамрагдсан

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Зөв тусгал” хөдөлгөөний хүрээнд “Аз жаргалтай гэр бүл” уриан дор  зохион байгуулсан. Өдөрлөгөөр 16 ээж “Дархан бэр”, “Хатан бэр”, “Уран бэр”-ийн одонгоор энгэрээ мялааж, Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид “Эрэлхэг эльф маранта” хүүхдийн жүжгийг 600 хүүхэд багачуудад үнэ төлбөргүй тоголж мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн ерөнхий боловсролын 1, 2, 5-дугаар сургуулийн 200 гаруй сурагчдын урлагийн тоглолт, уралдаан тэмцээн зохион байгуулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2018 оны 7 сар 2019 оны 7 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 288 240
Гэрийн төрөлт 0 1
Амьд төрсөн хүүхэд 287 241
Амьгүй төрөлт 1 2
Нас баралт 36 26
Эмнэлгийн нас баралт 6 7
Хоног болоогүй нас баралт 2 3
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 4
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 2994 2636
Амбулаторийн үзлэг 62956 51846
Халдварт өвчин 152 105

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор сумдын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс мэдлэгийн түвшинг үнэлэх сорил авч “Тарваган тахал өвчний тархвар судлал, хариу арга хэмжээ” сургалтыг 07 дугаар сарын 17-ны өдөр  зохион байгууллаа. Мөн 2019 оны 07 дугаар сарын 1-10-ны өдрүүдэд тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг орон нутагт зохион байгуулж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хуваарилагдсан тарваган тахлын эсрэг 200 хүн тун вакцинаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Хууль сахиулах болон Онцгой байдлын алба хаагч, нийт 198 хүн хамрагдаж, 99%-ийн хамралтай явагдсан.

Биеийн тамир, спортын чиглэлээр:  

Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд аймгийн “Сансар Хайрхан” спорт клубын өсвөрийн 15 тамирчин оролцож, ганцаарчилсан төрөлд 2 тамирчин мөнгө, хүрэл медаль хүртсэн.

2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Fina wоrld aguatos day” нэрэмжит тэмцээнд манай аймгийн баг тамирчид оролцож 1 алт, 18 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн.

Говийн бүсийн аймгуудын ахмадын спорт, урлагийн наадамд оролцож,  спортын төрөлд 3 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар 2 дугаар байрт, урлагийн наадамд 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж мөн 2 дугаар байрт шалгарсан.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр:  

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд  гарааны болон  бизнес эрхлэх хүсэлтэй 22 бүлгээс төсөл ирүүлсэн залуучуудад 72 цагийн сургалт зохион байгуулж, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулан 11 бүлгийг шалгаруулж, нийт 100 сая төгрөг олгохоор шийдвэрлээд байна.

Нутаг дэвсгэрийн хэмжээнд 36 аж ахуйн нэгж, байгууллагад  94 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаас 32 байгууллагад 69 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. 2019 оны эхний хагас жилд 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шинээр байнгын ажлын байраар хангаж, өмнөх оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 27 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрт 1296.0 мян төг төвлөрүүлэхээс 5 байгууллагын 5846.5 мянган төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлээд байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сэргээн засах, өдрийн үйлчилгээг аймгийн хэмжээнд “Амьдрах увидас” ХХКомпанитай гэрээлэн гүйцэтгэсэн. Гэрээний дагуу Баянтал, Сүмбэр, Шивээговь сумын нийт 95 ахмад настанд 2.850.000 төгрөгийн өдрийн үйлчилгээ, 20 ахмад настанд 1.600.000 төгрөгийн сэргээн засах үйлчилгээг хөтөлбөр, төлөвлөөгөөний дагуу үзүүллээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/13 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-д заасан нөхцлийг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй өрхүүдээр айлчилсан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй 111 өрхийн бодит байдалтай танилцаж, оршин суугаа хаягийг тодруулан, хаягийн зөрчлийг арилгасан.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 Мал, аж ахуйн чиглэлээр:

Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь тусгайлан ялгах ажлыг гүйцэтгэж, Баянтал суманд ялгавал зохих 379 хуц, 282 ухныг 1 суурьт ялгаж, гүйцэтгэл 74.4 хувь, Сүмбэр суманд ялгавал зохих 1922 хуц, ухнаас 8 суурьт 140 өрхийн 953 хуц, ухна ялгаж, гүйцэтгэл 49.5 хувь, Шивээговь суманд ялгавал зохих  211 хуц,  ухнаас 3 суурьт 27 өрхийн 97 хуц, ухныг ялгаж, гүйцэтгэл 46.0 хувь, аймгийн дүнгээр ялгавал зохих  2512  хуц, ухна ялгахаас, 11 суурьт 188 өрхийн 1332 хуц, ухныг ялган 53.0 хувьтай байна.

2019 оны тариалалтын эцсийн мэдээгээр аймгийн хэмжээнд 17.6 га-д төмс, 17.7 га-д хүнсний ногоо, 12 га-д тэжээлийн ургамал, 0,004 га-д жимс, жимсгэнэ тариалсан байна.

Үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр:

Хөнгөн үйлдвэрийн салбарын 85 жилийн ойг угтаж бүтээлч ажил өрнүүлэх, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор аймгийн Уран үйлчин тэмцээнийг 2019 оны 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус уралдаанд 40 оёдолчин ур чадвараа сорьсон.

 

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний 07 дугаар сарын үнийн мэдээ

2019 оны 6 дугаар сарын сүүлч 7 дугаар сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт багассан тул зах зээлд худалдаалагдаж буй махны үнэ 500-800 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 50-100 төгрөгөөр, ургамлын тос 50 төгрөгөөр, алтан тариа 1 дүгээр зэргийн гурил 50 төгрөгөөр, сүү 100 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ /төг/ Доод үнэ /төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 9500 7500 -500
Цул 12000 10000 -500
2 Хонины мах Ястай 8000 7000 -500
Цул 11000 10000
3 Адууны мах Ястай 6500 5500 -500
Цул 10000 9500
4 Ямааны мах Ястай 7500 6000 –500
Цул 10000 9000
5 Тахианы мах Гуя 8500 8000
Мөч 9200 8500
6 Лууван Монгол 1650 1200
Хятад
7 Төмс Монгол 1200 1000 +50
Хятад
8 Байцаа Монгол 1800 1500
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 7000 6800 +100
10 Манжин Монгол 1400 1200
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1800 1600
Хятад 1200 1000
12 Улаан лооль Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 6500 5500
14 Элсэн чихэр 2100 1800
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2500 2200
Шар слава 1кг 3100 2900
Гурвалжин слава 1 кг 3800 2200
16 Сүү Задгай 1600 1000 -400
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2750 2600
17 Тараг Задгай 1500 1200 –       -500
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

4200

 

3500

18 Талх Чойр /Шивээ/ 1200 800
19 Өндөг ОХУ 450 310
Монгол 400 280
20 Алтан тариан гурил Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080 +50
Задгай 2-р зэрэг 1000 950
Савлагдсан д/дээд 1650 1600
Савлагдсан дээд 1650 1600
Савлагдсан 1-р зэрэг 1300 1200
Савлагдсан 2-р зэрэг 1500 1450
21 Ургамлынтос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 1000 900

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны чиглэлээр:

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хөтөлбөрийн хүрээнд монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”, “Авралын эрэлд” ХХК-тай хамтран “Чойрын Богд” уулын улсын тусгай хамгаалалттай газар түүний орчны бүсд 50 тоо толгой байршууллаа. Тус ажилд 2019 оны байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 18 сая төгрөгийг зарцуулсан.

Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран Мод үржүүлгийн газрын хамгаалтын зурвас, их ургамал, бойжуулгын талбай болон үрээр тарьсан мод, бутыг нэг бүрчлэн тооллого хийж /амьдралд ургалтын тооцон/, бүртгэлжүүлэн судалгааны ажил хийсэн.

Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 7 дугаар сард 8 хугацааны мэдээг 248 удаа,  хөдөө, аж ахуйн ажиглалтын хашаалсан талбайд 10, хашаалаагүй талбайд 3, хөрсний чийгийн ажиглалтыг 3, климат агро дундаж хөдөө аж ахуйн тойм мэдээ болон 10 хоногийн тойм мэдээг 3, сарын тойм мэдээг 1 удаа тус тус төв станцад дамжуулсан.

Агаар орчны шинжилгээний лаборатори нь агаар бохирдуулагч элементүүд болох азотын давхар исэл (NO2) болон хүхэрлэг хийн давхар ислийг (SO2) хоногт  32 удаа нийт 64 сорьцын дээж авсан ба 7 дугаар сарын 1-ээс 7 дугаар сарын 18-ны  өдрүүдийн хооронд хийгдсэн дээжийн шинжилгээгээр азотын давхар исэл (NO2) 0.011 мкг\м3, сарын хүлцэх агууламж нь 0.050, хүхэрлэг хийн давхар исэл (SO2) 0.010 мкг\м3 байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй хэвийн байна.

Тээвэр, авто замын талаар:

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 7 дугаар сарын 20-ны байдлаар 339, өссөн дүнгээр 2153 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хооронд 713 иргэн, сум хооронд 204 иргэн зорчиж, 78 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар тогтоолоор 2019 онд газрын төлбөрийн орлого 163.8 сая төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан бөгөөд 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 114.9 сая төгрөг төвлөрүүлж биелэлт 70.1%-тай байна.

Үүнд:

  • 47 аж, ахуйн нэгжээс –100’655’733.14 төгрөг
  • 137 иргэнээс – 7’828’442төгрөг
  • төрийн 20 байгууллагаас – 6’454’019 төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

Худалдан авах ажиллагааны талаар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн Улсын төсөв, аймгийн “Орон нутгийн хөрөнгө оруулалт”, “Орон нутгийн хөгжлийн сан”, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”, “Авто замын сан”-гийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж аймгийн Засаг даргаар батлуулан, Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авч, “Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем” болох www.tender.gov.mn сайтад байршуулсан.

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 23 ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаас 20 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэл 86.9%-тай байна. Үлдсэн 2 ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгавар захиалагчаас батлагдаж ирээгүй байна. 1 ажлыг 2020 онд хэрэгжүүлэх шийдвэрийг  захиалагч  гаргаад  байна.

Аймгийн Орон нутраг хөгжил сан, Авто замын сан, Хөрөнгө оруулалтын зардал, БХНСАХЗардлын хөрөнгөөр хийгдэх ажлын хүрээнд тус сард 21 ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөснөөс 18 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэл 85.7%-ийн хэрэгжилттэй байна. Үлдсэн 3 ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгавар захиалагчаас батлагдаж ирээгүй байна.

6 ажилд үнэлгээ хийж захиалагчид дүгнэлт зөвлөмж хүргүүлж, 7 тендерийг нээх хугацаа болоогүй, 2 ажил үнэлэгдээгүй, 2 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, ажил эхлэх бэлтгэлийг хангаж байна.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Баянтал сум:

2019 оны 07 дугаар сарын 4-ний өдөр Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс босоо тэнхлэгийн авто замын дагуу Лүн овоо болон 16 дугаар зөрлөгийн ойролцоо мал, амьтан ихээр нэвтэрдэг цэгт дөрвөн тэмдэгт суурилуулсан. Орон нутаг хөгжил сангийн хөрөнгөөр хийж буй нийтийн эзэмшлийн талбай гэрэлтүүлгийн ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд Лүн гэр хорооллын гэрэлтүүлгийг нийт 4 байршилд 15 гэрэл суурилуулсан.

2019 оны 06 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдсан “Говийн бүсийн аймгуудын ахмадын спорт, урлагийн бага наадам”-д тус сумын ахмад настнууд оролцож 2 алт, 1 хүрэл медаль тус тус хүртсэн.

06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үхэр, хонь, ямаанд малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилгын үйлчилгээг үзүүлсэн.

 Сүмбэр сум:

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутагт “Адуучин 2019” тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд 26 адуучин оролцсон.

07 дугаар сарын 02-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулан 377 өрхийн 613 иргэн  хамрагдаж, 14 тонн хог хаягдлыг түүж цэвэрлэсэн.

Шивээговь сум:

Шивээговь сумын баяр наадмыг 2019 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж зургаан насны морьд уралдаж, сур, шагайн харваачид онч мэргэнээ сорьж,  хүчит бөхийн барилдаанд 96 бөх барилдсан.

Бүх нийтийн их цэвэрлэгээг 2 удаа зохион байгуулж, 8 аж ахуйн нэгж, байгууллагын  60 албан хаагч өөрсдийн байгууллагын хариуцсан талбай болон төвлөрсөн хогийн цэгийн ойр орчмын хог хаягдлыг түүж нийт 4.5 га талбайн 36м3 хог хаягдлыг цэвэрлэсэн.

“Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар үйлчилгээ хийх” ажлын гүйцэтгэгчээр “Сүмбэр старлет” ХХК 14,9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулаад байна. Сумын төв талбайг тохижуулах ажлын тендерийг 2 удаа зарласан боловч шаардлагад нийцсэн тендер ирээгүй байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР