ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын ЕБС-ийн 14-18 насны сурагчдын дунд болох 7 дахь удаагийн гар зураг, постерийн уралдааны удирдамж

Хүүхэд сурагчдад зориулсан 7 дахь удаагийн гар зураг,

постерийн уралдааны удирдамж

  

ЗОРИЛГО

Гар зураг, постероор дамжуулан Зүүн хойд Азийн хүүхэд сурагчдын Зүүн хойд Азийн нийгэм, эдийн засаг, соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

 

ХАМРАХ ХҮРЭЭ

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын ЕБС-ийн 14-18 насны сурагчид

 

БҮТЭЭЛИЙН АНГИЛАЛ, СЭДЭВ

Дараах ангилал сэдвээс сонгож оролцоно. Үүнд :

Ангилал Сэдэв
Гар зураг/постер NEAR Холбоог сурталчлан таниулах

①       NEAR Холбооны бэлгэдэл хийх

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын соёлыг танилцуулах

①       Сэтгэлд хоногшсон нутгийн баяр наадам

②       Сонирхолтой үлгэр

 

Бүтээлд тавигдах шаардлага

  1. Бусдын бүтээлээс хуулбарласан бүтээлийг тооцохгүй
  2. Өмнө нь энэ уралдаанд орж байр эзэлж байсан оролцогч энэ уралдаанд орохгүй
  3. 1 оролцогч 1 бүтээлээр оролцоно.
  4. Бүтээл нь 394×545мм харьцаатай байна.
  5. Бүтээлд ашиглах материал нь чөлөөтэй /өнгийн харандаа, усан будаг гэх мэт/
  6. Бүтээлийн ар талд уралдаанд оролцогчийн анкетийг гаргацтай бичиж наан хавсаргана.

Бүтээлийг хүлээж авах хугацаа, газар

Бүтээл хүлээж авах хугацаа : 2019.09.10-2019-09-20

Бүтээл хүлээж авах газар : Аймгийн ЗДТГазар

※ 2019 оны 9-р сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл бүтээлийг хүлээж авна.

 

Уралдааны шалгаруулалт:

Нийт 100 оноо/Шалгаруулалт 4 төрлийн онооны нийлбэрээс бүтнэ.

Ангилал Уралдааныг дүгнэх
Гар зураг, постер(100) · Бүтээлч сэтгэлгээ (30)

· Уран сайханч сэтгэлгээ (30)

· Санааг бусдад дамжуулах байдал (20)

· Бэлгэдлийн шинж (20)

 

  Шагналын сан

Ангилал Шагналын тоо Шагналын агуулга
Нэгдүгээр байр 1 500 ам.долларын өртөг бүхий бэлэг, батламж гардуулна.
Хоёрдугаар байр 4 300 ам.долларын өртөг бүхий бэлэг, батламж гардуулна.
Гуравдугаар байр 15 100 ам.долларын өртөг бүхий бэлэг, батламж гардуулна.
Тусгай байр 20 Батламж, бэлэг дурсгалын зүйл.

∙ Нийт оролцогчдод бэлэг дурсгалын зүйл гардуулна.

 

Харилцах хаяг

Утас: 7054-3434, 9925-7946

Уралдаантай холбогдуулан Зүүн хойд Ази болон NEAR-ын тухай мэдээллийг:

http://www.neargov.org цахим хуудаснаас авна уу.

◦ Уралдаанд ирсэн бүтээлийг буцааж өгөхгүй бөгөөд бүтээлийг эзэмших эрх нь уралдааныг зохион байгуулагчид байна.

※ Уралдаанд ирсэн бүтээлийг ном, үзэсгэлэн зэрэгт ашиглана.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us