ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Эрүүл амьдрал” сэдэвт явган аялал болж өнгөрлөө

Говсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сүмбэр сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагууд хамтран 2019.09.07-ны өдөр аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, Сүмбэр сумын хөгжих 55 өрх, төгсөлтийн аргачлал хөтөлбөрийн өрхүүд болон залуусын төлөөллийг оролцуулсан “Эрүүл амьдрал” сэдэвт явган аяллыг амжилттай зохион байгууллаа.

Тус аяллыг 2017 оноос хойш өдгөө гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд аяллын үеэр багуудын мэндчилгээ, оролцогчдын хурд хүч, авхаалж самбааг шаардсан буухиа тэмцээн, АХА танин мэдэхүйн тэмцээн, байгаль орчноо цэвэрлэх ЭКО уралдааныг тус тус зохион байгуулж нийт 12 шагналт байрыг тодруулан шагнаж урамшууллаа.

Мөн арга хэмжээний үеэр онцгой байдлын албан хаагч гамшгаас урьдчилан сэргийлэх, үзүүлэх сургуулилтинд иргэдийг биеэр оролцуулсан бол цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөнийг түр хаан, тусгай хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ архидан согтууралт, хор хөнөөлийн талаар сургалт мэдээлэл, Энх тус дэм өрхийн эмнэлгийн эмч анхны тусламж үзүүлэх, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр тус тус хамтарч ажилласан юм.

“Эрүүл амьдрал” аяллыг аймгийн Зорилтот бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөр болон зохион байгуулагч байгууллагууд хамтран санхүүжүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us