ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монголын Хүүхдийн спортын VI их наадамд Говьсүмбэр аймгийн баг тамирчид 150 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна

Монголын Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид спортын 17 төрөлд 133 тамирчин, 17 дасгалжуулагч нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Говьсүмбэр аймгийн баг тамирчдад амжилт хүсэж, баг тамирчдыг бэлтгэлийн хувцсаар хангалаа. Их наадмын шигшээ тэмцээнд оролцож байгаа баг тамирчдын зардалд “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрөөс 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Говьсүмбэр аймгийн тамирчид Монголын Хүүхдийн спортын наадмуудад тогтмол оролцон Волейбол, Бокс, Жүдо бөх, Шатар, Ширээний теннисний төрлүүдээр амжилт үзүүлж ирсэн юм.

Энэ удаа Монголын Хүүхдийн спортын VI их наадамд Волейболын шилдэг охид хөвгүүдийн баг, Сагсан бөмбөгийн U-14, U-15 ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт охидын баг, Ширээний теннисний спортын дэд мастер Г.Сэлэнгэмөрөн, Нямбаяр, Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ш.Тэмүүлэн, Эрдэм, Эрдэнэцэцэг, 100 буудалт даамны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Б.Батзориг, Шатрын Зүүн Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний аварга М.Маргад, Футзалны өсвөр үеийн “Үндэсний цом-2019” тэмцээний мөнгөн медальт хөвгүүдийн баг, Жүдо бөхийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээний медальт Б.Билгүүнмөрөн нарын зэрэг олон шилдэг тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Баг тамирчиддаа амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us