ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Говьсүмбэр аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

Аймгийн удирдлагуудын зүгээс хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож хойч ирээдүй болсон оюутан, сурагч багачууддаа мэндчилгээ дэвшүүлэн эрдэмтэн багш нартаа сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилтыг хүслээ.

Аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 6 цэцэрлэг, хувийн 4 цэцэрлэгт нийтдээ 1729 гаруй хүүхэд хүмүүжиж, 5 сургуульд 3443 сурагч, үүнээс 1 дүгээр ангид шинээр 487 сурагч элсэн суралцаж байна. Энэ хичээлийн жилд 5 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга баригдах бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт аймгийн хэмжээнд 87,3 хувьд хүрч байна.

Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежид уул уурхайн 15 мэргэжлээр 400 гаруй оюутан суралцаж, энэ хичээлийн жилд шинээр 158 оюутан элсүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us