ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 07 дугаар сарын 23-ны өдрийншуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Удирдах ажилтнуудын 07 дугаар сарын 23ны өдрийн

шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

2019 оны 08 дугаар сарын 05

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа,

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 4 аймгийн 14 сумтай холбогдож байгууллага бүр хариуцсан сумтай холбоотой бүх асуудлыг хариуцаж ажиллах 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл

ОНӨГазар, УЦУОШТөв,   Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ус-Ду ОНӨААТӨҮГ, ШШГГазар, Нэгдсэн эмнэлэг, Улсын бүртгэлийн хэлтэс, Номын сан, Статистикийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Политехник коллеж, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Авто тээврийн төв.

“Боржигин-2019” Соёлын өвийн их наадамд 5 аймгийн 12 сумд оролцлоо. Үүнээс  Хэнтий аймгийн Дархан, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Баянжаргалан сум, Төв аймгийн Баянцагаан, Баян,  Баянжаргалан сум зэрэг 4 аймгийн 9 сумд урилгаар хүрэлцэн ирж оролцсон.

Соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд Боржигин ёс заншил, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, язгуур урлагийг хөгжүүлж, сэргээж таниулан сурталчлах, өвлөн уламжлуулж буй байдлыг харгалзан үзэж Боржигин сумдыг урамшуулсан.

“Боржигин-2019” соёлын биет бус өвийн их наадмын шүүгчээр ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Мэндсайхан, Түүхийн ухааны доктор, судлаач Б.Баатархүү, Урлаг судлалын ухааны доктор С.Бадрал, Боржигин чуулгын бүжгийн багш, СТА Э.Алтанзул, Ерөнхий удирдаач, СТА М.Амгаланжаргал нар шүүн тунгаасан.

Тэргүүн байр Дундговь аймгийн Цагаандэлгэр сум “Боржигин найрын дэг жаягийг харуулсан” зан үйл, ардын урлагийн тоглолт

Дэд байр Говьсүмбэр аймгийн Шивээговь сум “Боржигины хуримлах ёс” зан үйл, ардын урлагийн тоглолт

Гутгаар байр Дундговь аймгийн Баянжаргалан сум “Шагайн харваа, шагайн наадгайн зан үйл” ардын урлагийн тоглолт

Тусгай байр Говьсүмбэр аймгийн Баянтал сум “Боржигин найрын идээ, шүүс бэлтгэх зан үйл”, урлагийн тоглолт

Тусгай байр Дорноговь аймгийн Айраг сум “Арьс шир боловсруулах, элдэх зан үйл”, урлагийн тоглолт

Сумдыг хариуцан ажиллах байгууллагуудын хуваарийг гарган хүргүүлж, хариуцсан байгууллагын дарга нар ажил үүргийн хуваарийн дагуу хариуцан ажилласан.

100
2 Аймаг байгуулагдсаны 25 жилийн ой, Боржигин наадмын үеэр аймгийн гэр, төв асар, дагуул 2 асар болон зочдын гэрт үйлчлэх үйлчилгээний ажилтнуудын хуваарийг баталж хүргүүлсэн. Бүх байгууллагууд ажилтнуудаа хуваарийн дагуу хариуцлагатай ажиллах боломж нөхцлийг бүрдүүлэх 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл

Бүх байгууллага хариуцлагатай байх

Аймаг байгуулагдсаны 25 жилийн ой, Боржигин наадмын үеэр аймгийн гэр, төв асар, дагуул 2 асар болон зочдын гэрт үйлчлэх үйлчилгээний ажилтнууд бэлэн байж хариуцлагатай ажилласан. Нийт 75 төрийн албан хаагч наадмын өдрүүдэд үйлчилгээнд ажилласан. 100
3 2019.07.23-ны өглөө 11.00 цаг гэхэд гэрээ барьж хүлээлгэж өгсөн байх шаардлагатай байна. Мөн гэр хариуцаж ажиллах хүнийхээ нэр, албан тушаал, холбоо барих утасны дугаарыг 2019.07.24-ний 15.00 цагаас өмнө 94449372 дугаарын утсанд яаралтай ирүүлэх 2019 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдөр хүртэл

Бүх байгууллага

Баяр наадмаар байгууллагууд гэр барих тухай 01/796 албан тоотыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн. Үүний дагуу нийт 47 гэр баригдсанаас 26 агентлаг 22 гэр барьсан. Гэр тус бүрийн үйлчилгээг  хариуцан ажиллах ажилтны мэдээллийг ирүүлсэн. 100
4 Хурдан морины замд байрлах 2 асрын үйлчилгээг ХХААГ, МЭГ, ГБХЗХГазар хамтран бүрэн хариуцаж ажиллах 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл

ХХААГ, МЭГ, ГБХЗХГазар

Хурдан морины замд 4 асар бариулж, асарт шаардлагатай ширээ, сандал, айрагны хул, идээг бэлтгэж асрын үйлчилгээнд 4 албан хаагч ажилласан. 100
5 07 сарын 23-ны орой 18 цагаас цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн жагсаалыг бэлдэнэ. Жагсаалд оролцох албан хаагчид цагтаа цугларах 2019 оны 7 дугаар сар 23-ны өдөр

Жагсаалд оролцох албан хаагчид

Жагсаалд оролцох байгууллагуудын нэрсийг батлан 2019.07.22-ны 01/841 тоот албан бичгээр хүргүүлсэн. хүргүүлсэн. Баяр наадмын нээлтийн жагсаал 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болж нийт төрийн 44, төрийн бус 4, нийт 48 байгууллагын 400 албан хаагч оролцсон. 100
6 07 дугаар сарын 24-ний 09 цагт хурлын зааланд наадмын үйлчилгээнд гарах албан хаагчдын хуралтай 2019 оны 7 дугаар сар 24-ний өдөр

Үйлчилгээнд гарах албан хаагчид

Баяр наадмын үйлчилгээнд гарах албан хаагчид 07 дугаар сарын 24-ний 09 цагт сургалт хийсэн. Үүнд:  Баяр наадмын танилцуулга, Наадмын ерөнхий зохион байгуулалт, ач холбогдол, Үйлчилгээнд анхаарах зэрэг сэдвээр БОАЖГазрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, ХОХБТХэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, ХШҮДАХ-ийн дарга Х.Буянбаяр нар мэдээлэл өгсөн. 100
7 Наадмын нээлтийн 40 морийг 07 дугаар сарын 25-ны өдөр гэхэд бэлэн болгох 2019 оны 7 дугаар сар 25

Сумд

Наадмын нээлтийн 40 морийг 07 дугаар сарын 25-ны өдөр бэлтгэж нээлтэнд оролцсон. 100
8. Биелэлтийн дундаж хувь 100

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us