Удирдах ажилтнуудын 04 дүгээр сарын 01–ний өдрийн
шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт
2019 оны 04 дүгээр сарын 14
№ | Өгөгдсөн үүрэг, даалгавар | Хэрэгжүүлэх хугацаа,
Хэрэгжүүлэх байгууллага |
Биелэлт | Хэрэгжилтийн хувь |
1 | Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16 өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхий сайдаас ирсэн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь ирүүлэх | Улирал болгоны сүүлийн сарын 25-ны дотор
Бүх байгууллагууд |
Монгол Улсын Ерөнхий сайдаас ирсэн үүрэг даалгаврын, Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд авч хэрэгжүүлэсэн арга хэмжээний лайанг нэгтгэн ЗГХЭГ-т хугацаанд хүргүүлсэн. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд арга хэмжээний биелэлт 1 дүгээр улирлын байдлаар 49,6 хувийн хэрэгжилттэй байна.
Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх, арга хэмжээний аймгийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Одоогоор 24 байгууллага саналаа ирүүлж, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Политехник коллеж гэсэн 4 байгууллага төлөвлөгөөгөө ирүүлээгүй. Цаашид байгууллагууд Засгийн газрын төлөвлөгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ нарийвчлан төлөвлөж үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн тайлан мэдээг хугацаанд нь ирүүлэх анхаарах шаардлагатай. |
Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй |
2 | Аймгийн Засаг даргын нэрэмжит
“Спортын Бага наадам”-д албан байгууллагууд бүгд идэвх санаачлагтай оролцох |
2019.04.26-05.05
Бүх байгууллагууд |
Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын Бага наадам”-ын удирдамж 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А/141 дүгээр захирамжаар батлагдсан. Тэмцээнд 92 байгууллагыг 21 баг болгон хуваасан ба 8 төрлөөр өрсөлдөнө. Спортын наадмын нээлт 04 сарын 26-ны өдөр болно. | Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй |
3. | Биелэлтийн дундаж хувь | – |
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС