2019 оны бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна

431

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь аймгийн бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцан чанартай гүйцэтгэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Говьсүмбэр аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг 100 ортой аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилга, 2-р сургуулийн шинэ барилгын ажлууд карказын ажил явагдаж байна.

1-р сургуулийн өмнөх талбайн тохижилтын ажил дуусах шатандаа явж байна. Мөн 1-р сургуулийн хойно шинээр хийгдэж буй хөл бөмбөгийн талбайн ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Найрамдал хотхоны 5-р байрны урд талын усан оргилуур, тоглоомын талбайн ажил дуусах шатандаа явагдаж байна.

7-р байр болон 5-р сургууль руу орох авто зам, зогсоолын ажил эхлэн төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Энэ онд 3.4 км авто зам, 2.8 км дугуйн зам хийхээр төлөвлөн ажил эхлээд байна.

Цэргийн алдар хөшөөний тохижилтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу энэ оны 10 сард дуусгахаар ажиллаж байна. Мөн хэлмэгдэгсдийн хөшөөний тохижилтийн ажил явагдаж байна.