ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 2019 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД ”БАТЛАМЖ”-АА ГАРДАН АВЛАА

2019 оны 08 дугаар сарын 28-ний өдөр “Оюутны сургалтын тэтгэлэг”-т хамрагдсан оюутнуудад Аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Батламж” гардуулж өглөө.

2019-2020  оны хичээлийн жилд  аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюутны сургалтын тэтгэлэг”-т хагас болон бүтэн өнчин 6, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн 6, сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн 5, нийт 17 оюутанд тус бүр 250.000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олголоо.

Дээрх оюутнуудаас АШУҮИС-5, МУИС-4, ХААИС-2, МУБИС-1, МҮИС-1, ИЗИС-1, Рояаль ОУ-н дээд сургууль-1, Хүрээ МХТДС-1, Мандах их сургууль-1 тус тус суралцаж байна.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь батламж гардуулахад хэлсэн үгэндээ “Энэхүү тэтгэлэг нь та бүхний зорьж тэмүүлж яваа бүхэнд  урам хайрласан оюуны хөрөнгө оруулалт юм. Аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд гар бие оролцох чадварлаг боловсон хүчин болно гэдэгт итгэж байна. Сурах үйлсийг эрхэм болгож, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан та бүхэндээ цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье” гэлээ.

Нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр  амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us