ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь Тайванийн Чен Кунгийн үндэсний их сургуулийн багш, оюутнуудтай уулзалт хийлээ

Монголын Эрүүл хотуудын сүлжээний шугамаар Тайванийн Чен Кунгийн үндэсний их сургуулийн профессор Хенг болон түүний туслах багш, бакалаврын болон магистрын оюутнуудаас бүрдсэн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын баг Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 9, 10 дугаарын байрны хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахаар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймагт хүрэлцэж ирж, 28-ны өдөр аймгийн удирдлагуудтай уулзан өөрсдийн ажлыг эхлүүлээд байна. Профессор Хенг нь тоглоомын талбайн тоглоом хүүхдийн өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлдөг болох талаар өөрийн судалгааг хийсэн бөгөөд судалгааны ажил дээрээ үндэслэн эко болон дахин боловсруулах бүтээгдэхүүнээр тоглоомын талбай барих төслийг санаачлан Тайваньд хэрэгжүүлж, улмаар гадаад улс орнуудад төсөл хэрэгжүүлэхээр Говьсүмбэр аймагт хүрэлцэн ирээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us