ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Ерөнхий сайд айлчилж байгаатай холбоотойгоор өглөө, өдрийн зоогийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллаа

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай аймагт айлчилж төвийн бүсийн хурдан морьдын уралдаан “Боржигин-2019” баяр наадмын үйл ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01/09 тоот удирдамжийн дагуу Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий сайдын амрах байр, хоолны гэрийн орчны эрүүл ахуйн нөхцөл, хоол хүнсний чанар аюулгүй байдалд хяналт хийж, бэлтгэл ажлыг хангуулан ажиллаа. Хяналтын явцад хоол хүнсний 9 дээжийг урьдчилан ариутгаж бэлтгэсэн саванд авч тэмдэглэл хөтлүүлэн 72 цаг дээжийн хөргөгчид хадгалж устгав. Зоогийн үйл ажиллагааг Улаанбаатар хот “Гео шим”  ХХК-ий рестораны тогооч, ажилчид гардан гүйцэтгэж, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, эрүүл ахуйн зохистой дадал, ариутгал цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан  ажиллав.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us