ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Улсын арслан Д.Азжаргал Боржигин наадамд 4 дэх удаагаа түрүүллээ

Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 25 жилийн ой, Төвийн бүсийн хурдан морины уралдаан “Боржигин-2019” наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын арслан Д.Азжаргал, улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Э.Даш, Д.Амаржаргал тэргүүтэй хүчит 128 бөх барилдлаа. Барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат улсын арслан Дагвадоржийн АЗЖАРГАЛ түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Эрдэнэбатын ДАШ үзүүрлэлээ. Шөвгийн 4-т Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан Мөнхсайханы ӨСӨХБАЯР, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Энхтөрийн МӨНХБААТАР нар шалгарч үлдлээ. Өсвөрийн 32 бөх барилдаж Улаанбаатар хотын Налайх дүүргийн н.Мөнхбаатар түрүүлж, Говьсүмбэр аймгийн харьяат н.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ.
ТАВЫН ДАВАА
У.а Дагвадоржийн АЗЖАРГАЛ /Говьсүмбэр.Сүмбэр/ – А.х.а Одсүрэнгийн БАЯРХҮҮ /Сүхбаатар.Онгон/
У.з Мөнхсайханы ӨСӨХБАЯР /Булган.Бүрэгхангай/ – А.з Эрдэнэбилэгийн ЭНХАМГАЛАН /Булган.Могод/
У.н Эрдэнэбатын ДАШ /Дундговь.Эрдэнэдалай/ – У.н Дашзэвэгийн АМАРЖАРГАЛ
А.х.а Энхтөрийн МӨНХБААТАР /Говьсүмбэр.Сүмбэр/ – А.а Баточирын ГОНЧИГТАВХАЙ /Говьсүмбэр.Сүмбэр/
ЗУРГААГИЙН ДАВАА
У.а Д.АЗЖАРГАЛ – У.з М.Өсөхбаяр
У.н Э.Даш – А.х.а Э.МӨНХБААТАР
ДОЛООГИЙН ДАВАА
У.а Д.Азжаргал /Түрүүлсэн/ – У.н Э.Даш /Үзүүрлэсэн/

Г.Анхбаатар


Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us