ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Боржигин соёлын биет болон биет бус өвийг “Онцгой өвлөн уламжлагч” 5 өвлөн уламжлагчдыг тодрууллаа

Боржигин соёлын биет болон бус өвийг “Онцгой өвлөн уламжлагч” 5 өвлөн уламжлагчдыг тодруулсан.Үүнд:
Төв аймгийн Баян сум Ц.Нэргүй /Цагаан идээ боловсруулах арга, уламжлал/
Говьсүмбэр аймгийн Баянтал сум Р.Батбаяр /Боржигин хэвийн боов хийх арга/
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Л.Лоохууз /Боржигин байшин/
Говьсүмбэр аймаг Сүмбэр сум Г.Ганхуяг/Боржигин ахуйг харуулсан үзэсгэлэн/
Төв аймгийн Баянцагаан сум Б.Энхтөр /Дэмбээдэх ая дан/
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын шагнал Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнасан.
Хамгийн өндөр настай олон шавь бэлтгэсэн Өвлөн уламжлагчаар Дундговь аймгийн Баянжаргалан сум Ч.Шинэбаяр
Дундговь аймгийн Баянжаргалан сум С.Дондогоо
Хамгийн залуу өвлөн уламжлагчаар Дорноговь аймгийн Даланжаргалан сум Г.Нямцэрэн
Мартагдсан ая данги сэргээн хөгжүүлсэн өвлөн уламжлагчаар Дорноговь аймгийн Даланжаргалан сум Ц.Нармандах /Исгэрээ төрлөөр/
Дундговь аймгийн Говь-Угтаал сум Б.Хонинхүү
Дорноговь аймгийн айраг сум Б.Баасандорж /Морин хуурын татлага, сур элдэх/
Язгуур урлагийн намба төрхийг төгс эзэмшсэн өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баянжаргалан сум Г.Эрдэнэбаатар /Морин хуур хийх,ерөөл магтаал/,
Говьсүмбэр аймгийн Баянтал сум Г.Арилд /Морин хуурын татлага, уртын дуу/
Дундговь аймгийн Цагаандэлгэр сум ерөөлч Ш.Цэдэн нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн тус арга хэмжээний үеэр Монгол улсын Засгийн газрын шагнал Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Тэргүүний ардын авьяастан цол тэмдгээр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ардын авьяастан Лхамын Энхтуяа, БСШУСЯ-ны жуух бичгээр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ардын авьяастан Д.Шоовдор, БСШУСЯ-ны жуух бичгээр Нийтийн номын сангийн уншлага үйлчилгээний номын санч А. Чимэгмаа, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ардын авьяастан Д.Нараа, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3-р сургуулийн дуу хөгжмийн багш Ш.Бат-Амгалан, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ардын авьяастан Д.Батмөнх нар шагнагджээ.

Говьсүмбэр Боловсрол Соёл, Урлагийн Газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us