БОРЖИГИН-2019 СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН НААДАМ ШИЛДЭГ СУМДАА ШАЛГАРУУЛЛАА

476

Боржигины сумдтай хамтран Боржигин түмний өв соёл, зан заншлыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийн таван ай савын хүрээнд өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх зорилгоор ”Боржигин-2019” соёлын биет бус өвийн их наадмыг амжилттай зохион байгууллаа.
Тус наадамд Боржигин сэцэн вангийн хошуунд харьяалагдаж байсан 5 аймгийн 12 сумын 280 гаруй өвлөн уламжлагч, ардын авьяастан, гар урчууд оролцсон.
Тэргүүн байр Дундговь аймгийн Цагаандэлгэр сум “Боржигин найрын дэг жаягийг харуулсан” зан үйл, ардын урлагийн тоглолт
Дэд байр Говьсүмбэр аймгийн Шивээговь сум “Боржигины хуримлах ёс” зан үйл, ардын урлагийн тоглолт
Гутгаар байр Дундговь аймгийн Баянжаргалан сум “Шагайн харваа, шагайн наадгайн зан үйл” ардын урлагийн тоглолт
Тусгай байр Говьсүмбэр аймгийн Баянтал сум “Боржигин найрын идээ, шүүс бэлтгэх зан үйл”, урлагийн тоглолт
Тусгай байр Дорноговь аймгийн Айраг сум “Арьс шир боловсруулах, элдэх зан үйл”, урлагийн тоглолт зэргээр тус тус шалгарлаа.

Говьсүмбэр Боловсрол Соёл, Урлагийн Газар