Аймгийн Засаг даргын нэрэмжит 2019 оны оюутны “Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа

1285

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд жил бүр хагас болон бүтэн өнчин хүүхдэд болон амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн оюутанд сургалтын тэтгэлгийн дэмжлэг үзүүлдэг билээ. 2019 оны аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны “Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийг “Иргэнд тэтгэлэг олгох журам”-ын дагуу зохион байгуулахаар зарлаж, холбогдох материалыг 8 дугаар сарын 16-ныг хүртэл авч байна.

Иргэнд тэтгэлэг олгох журамтай ЭНД ДАРЖ танилцана уу.

Бүрдүүлэх материал

  1. Анкет, өргөдөл, цээж зураг 2ш /3*4/
  2. Коллеж, их, дээд сургуулийн батламж, сурч буй тодорхойлолт
  3. Сургууль, анги удирдсан багш ба нийгмийн ажилтны тодорхойлолт /холбогдох удирдлагын тамга, гарын үсэгтэй албан бичиг байх/
  4. Тэтгэлэг хүсэгчийн гаргасан сурлага, урлаг, спорт, олимпиад , уралдаанд оролцсон амжилт, байдлыг гэрчлэх материалын хуулбар /зөвхөн сүүлийн 2 хичээлийн жилд гаргасан амжилтыг тооцно. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
  5. Ам бүлийн тодорхойлолт /Багийн Засаг даргын тамга тэмдэг, гарын үсгээр батлагаажсан байх, эцэг, эх болон өөрийн иргэний үнэмлэхний хуулбар/
  6. Өрхийн орлогын тодорхойлолт. /Тухайн өрхийн орлогыг тодорхойлох доорх бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

-Ажил эрхэлдэг бол ажлын газрын тамга тэмдэгтэй цалингийн тодорхойлолт
-Тэтгэвэр, халамж авагч бол тэтгэвэр, халамжийн дэвтрийн хуулбар
-Эрхэлсэн ажилгүй бол харьяа багийн Засаг даргын тодорхойлолт
-Малчин өрх бол мал тооллогын А данс

  1. Ахлах ангийн 11, 12 дугаар ангийн дүнгийн жагсаалт, 2 ба түүнээс дээш курсын оюутнууд сургалтын албаны дүнгийн тодорхойлолт, сурлагын дэвтрийн хуулбар
  2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэх /сургуулийн албан ёсны тамга тэмдэгтэй, хуулбарлахгүй/
  3. Эссе Сэдэв: “Тэтгэлэг хөтөлбөрт өрсөлдөх миний давуу тал ба ирээдүй” /400-500үгтэй/
  4. Бүрдүүлсэн материалаа дээрх дарааллын дагуу үдэж дугтуйлаад 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 16-ны 17:00 цагаас өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын 402 тоотод, аймгийн Засаг даргын нэрэмжит “Сургалтын тэтгэлэг”-т гэж хаяглан ирүүлнэ үү. Дугтуйн гадна хаяг, харилцах утасны дугаараа тодорхой бичнэ.
  5. Хугацаа хоцроосон болон дутуу материалыг хүлээж авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцаан олгохгүй.