ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Чойрын Богд” уулын Улсын тусгай хамгаалалттай газар 50 толгой Монгол тарвагаар бүл нэмлээ

Аймгийн  Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт  тусгагдсан байгаль орчныг хамгаалах бодлогын хүрээнд тусгагдсан Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг аймгийн 2019 оны  байгаль хамгаалах арга хэмжээний  зардлаас 18 сая төгрөгийн санхүүжилтээр “Чойрын Богд” уулын Улсын тусгай хамгаалалттай газар болон түүний орчны бүс нутагт  50 толгой Монгол тарвагаар бүл нэмэн, цус сэлбэх арга хэмжээг зохион байгууллаа.

Анх 2017 онд Монгол улсын Байгаль орчны гавьяат  ажилтан С.Дамдинсүрэн тэргүүнтэй “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” Мэргэжлийн байгууллага өөрөө санаачлан  хөрөнгө босгож “Чойрын Богд” уулын улсын тусгай хамгаалалттай газар болон түүний орчны бүс нутагт 20 толгой тарвага авчран нутагшуулах ажлыг хийсэн билээ.

Энэ удаагийн Монгол тарвага сэргээн нутагшуулах ажилд аймгийн удирдлагууд, Монгол улсын Байгаль орчны гавьяат  ажилтан С.Дамдинсүрэн тэргүүнтэй “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”, “Авралын эрэлд” ХХК, аймгийн БОАЖГ болон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Уг ажлыг эхлүүлэх зам шулуун дардан байгаагүй бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс 2 жил гаруй хугацаанд идэвхтэй хөөцөлдөж, холбогдох яам тамгын газруудад хүсэлт тавьж, орон нутгийн төсөвт удаа дараалан хөрөнгө мөнгийг нь  тусган байж  хийж байгаа ажил  гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ жил  Боржин түмний голомт болсон Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 25 жилийн ойтой таширлуулан  төвийн бүсийн хурдан морьдын уралдаан  Боржигин  2019 наадам тохиосон билээгшээлт сайхан жил болж байгаа бөгөөд  тэнгэр хангай хүртэл ивээж бороо  хураа харамгүй хайрлан буй дэлгэр  сайхан зуны эхлэлтэй зэрэгцэн нутаг оронд маань ирж байгаа эдгээр амьтдад  маань уул ус нь ивээлээ хайрлан, улс  олон нь хүрээлэн хамгаалж,  тоо толгой арвай буудай мэт үржин өсөх болтугай” хэмээн  ерөөл өргөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us